ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Энэхүү онлайн зээлийн үйлчилгээний нөхцөлөөр нэг талаас ЗЭЭЛ ЭМ ЭН ПЛАТФОРМ ББСБ ХХК / цаашид Зээлдүүлэгч буюу “ ББСБ” гэх /, нөгөө талаас ХАРИЛЦАГЧ /цаашид “ Зээлдэгч” гэх/ нарын Zeel.mn NBFI / цаашид “ Аппликэйшн гэх/ дамжуулан үүсэх зээлийн гэрээтэй холбогдох харилцааг зохицуулсан суурь баримт бичиг болно.
Хэрэв Харилцагч та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол Аппликэйшн ашиглахгүй байх үүрэгтэй болохыг анхаарна уу.
НЭГ. Харилцагчийн бүртгэл
1.1. Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн Аппликэйшнд өөрийн эзэмшлийн, байнга ашигладаг
гар утасны дугаараар бүртгүүлэх бөгөөд тухайн дугаарт илгээсэн 6 оронтой кодыг “Баталгаажуулах код” хэсэгт
оруулснаар харилцагчаар бүртгэгдэнэ.
1.2. Харилцагч нь Аппликэйшнд доорх хувийн бүхий л мэдээллийг үнэн зөв,
бүрэн гүйцэд бөглөх бөгөөд өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
1.3 Аппликэйшн нь
харилцагчийн мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах болон харилцагчтай холбогдох зорилгоор хуульд заасны дагуу эрх
бүхий байгууллагуудаас харилцагчийн холбогдох мэдээллүүдийг авах эрхтэй бөгөөд харилцагч үүгээр зөвшөөрч байна.
Үүнд:
ХОЁР. Харилцагч та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
2.1. Та Аппликэйшнд хувийн болон санхүүгийн аливаа мэдээллийг оруулахдаа дор дурдсан үүргийг хүлээнэ. Үүнд:
2.2. Та Аппликэйшныг ашиглахдаа дор дурдсан үүргийг хүлээнэ. Үүнд:
ГУРАВ. ББСБ үйлчилгээг Аппликэйшноор дамжуулан үзүүлэхдээ дараах эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
3.1 ББСБ Аппликэйшнд оруулсан таны хувийн болон санхүүгийн мэдээллийг тус
Үйлчилгээний
нөхцөлд зааснаас бусад тохиолдолд бусдад дамжуулах, бусад зорилгоор ашиглахгүй байх, Таны мэдээллийн нууцлалыг
хадгалах, хамгаалах үүрэг хүлээнэ.
3.2. ББСБ нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангахын сацуу таны оруулсан
аливаа мэдээллийг хуульд заасан шаардлагын дагуу эрх бүхий этгээдийн шаардлагын дагуу тухайн шаардсан хэмжээгээр
хязгаарлан гаргаж өгнө.
3.3. Хэрэв та Үйлчилгээний нөхцөлд заасан өөрийн үүргийг зөрчсөн тохиолдолд ББСБ нь танд
үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, Аппликэйшныг хаах, өөрт учирсан аливаа хохирол, зардлыг нэхэмжлэх, гэм хорыг
арилгахыг шаардах эрхтэй болно.
3.4. Аппликэйшнд техникийн өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд түр хугацааны
зогсолт хийж болно.
ДӨРӨВ. Зээлийн эрх нээгдэх
4.1. Дараах шаардлагыг хангаж буй харилцагч нь Аппликэйшноор дамжуулан зээлийн үйлчилгээ авах эрхтэй байна. Үүнд:
4.2. ББСБ нь харилцагчид тавигдах шаардлагыг хэдийд ч дангаар өөрчлөх эрхтэй байна.
ТАВ. Ерөнхий нөхцөл
5.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан
шалгуурыг
хангасан харилцагч нь өөрт тогтоогдсон зээлийн эрхийн хүрээнд Аппликэйшноос зээл авах боломжтой.
5.2.
Аппликэйшн нь компанийн бизнес төлөвлөгөө, цаг үеийн нөхцөл байдалтай (дотоодын болон гадаад) холбоотойгоор зээлийн
эрх нээгдсэн харилцагчид нэмэлт шалгуур тавих зэргээр Зээлийн бодлогодоо хэдийд ч тохируулга хийх эрхтэй.
5.3
ББСБ нь дараах тохиолдолд зээлийн эрх үүсгэх болон олгохоос татгалзаж болно. Үүнд:
5.4. Эрх бүхий байгууллагын аливаа шийдвэр, гэнэтийн болон давагдашгүй хүчин
зүйлийн
нөлөөллийн улмаас зээлдэгчид учирсан хохирлыг ББСБ хариуцахгүй.
5.5. ББСБ нь олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ
үзүүлэх, техникийн сайжруулалт, өөрчлөлтийг тогтмол хийх тул энэхүү Үйлчилгээний нөхцөл баталгаажсан цаг үеэс хойших
хугацаанд Танд дараах байдлаар урьдчилан мэдэгдсэнээр энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэ
бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхтэй холбогдуулан нэмэлт нөхцөл баталгаажуулах зайлшгүй шаардлага үүсэх бөгөөд
тэдгээр нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг болно. Үүнд:
ЗУРГАА. Зээлийн эрх үүсэх болон зээлийн нөхцөл
6.1. Хүний оролцоогүй, зөвхөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар Кредит скоринг
тооцооллыг хийх буюу Аппликэйшн нь харилцагчийн хувийн болон санхүүгийн мэдээлэлд үндэслэн харилцагчийн Зээлжих
оноог тодорхойлно.
6.2. Зээлжих онооноос хамааран зээлийн эрх буюу зээлийн дээд хэмжээ нь автоматаар
тодорхойлогдоно.
6.3. Харилцагч нь өөрийн зээлийн эрхийн хэмжээнд дараах нөхцөлийг удирдлага болгон зээлийн
хэмжээ, хүү, эргэн төлөх хугацааг сонгон хүсэлтээ илгээх боломжтой.
6.4. Зээл олголт нь Аппликэйшн дахь
харилцагчийн өөрийн нэр дээрх дансны жагсаалт хэсэгт бүртгэсэн төгрөгийн банкны дансанд эсхүл харилцагчийн цахим
хэтэвчинд шилжүүлнэ.
6.5. Харилцагч нь зээлээ хэтэвчнээсээ зарлагадан авалгүй Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болгосон нь зээлийн
гэрээний дагуу хүү төлөх болон гэрээний дагуу хүлээсэн бусад үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
6.6. Харилцагчийн зээл авах хүсэлтийн дагуу зээл олголт хийгдсэнээр талуудын хооронд Зээлийн гэрээ
байгуулагдсанд тооцно.
ДОЛОО. Зээлийн эргэн төлөлтийн журам
7.1. Харилцагч нь зээлийн эргэн төлөлтөө зөвхөн Аппликэйшнаар дамжуулан гүйцэтгэнэ. Хэрэв Аппликэйшноор дамжуулан зээлийн эргэн төлөлтөө хийх боломжгүй тохиолдолд зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар оператортай холбогдон ББСБ-ийн дансны мэдээллийг баталгаажуулсны үндсэн дээр данс руу шилжүүлэг хийж болно.
7.2. Харилцагч
нь энэ зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан журмын дагуу ББСБ-н данс руу шилжүүлэг хийх тохиолдолд гүйлгээний утга дээр
бүртгэлтэй утасны дугаар болон регистрийн дугаараа оруулах бөгөөд гүйлгээ хийсний дараа заавал оператортай холбогдон
мэдэгдэнэ.
7.3. Харилцагч нь энэ зүйлийн 7.1 болон 7.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн эргэн төлөлтийг
гүйцэтгээгүйн улмаас талуудад болон гуравдагч этгээдэд учирсан хохирол, эрсдлийг бүрэн хариуцаж, нөхөн төлнө.
7.4. Зээлдэгч нь сар тутам зээлийн хүү болон үндсэн зээлийн хамт гэрээний хугацааны турш нийт төлбөр тэнцүү тооцох
аргачлалын дагуу төлнө.
7.5. Харилцагч нь хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд дараах арга хэмжээ авна. Үүнд:
НАЙМ. Харилцагчийн мэдээллийн нууцлал
8.1. ББСБ-нь харилцагчийн өгсөн мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана. Үүнд:
ББСБ нь дараах зорилгоор харилцагчийн Аппликэйшнд хандах хандалт, Аппликэйшноор дамжуулан хийж буй аливаа үйлдлийг лог болгон хадгалж, түүнийг хуулийн хүрээнд ашиглана.
ЕС. Мэдээллийн аюулгүй байдал, системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах
9.1. ББСБ нь Харилцагчийн мэдээллийн нууцлалыг системийн түвшинд найдвартай хадгална.
9.2. Аппликэйшн нь долоо (7) хоногийн хорин дөрөв (24)-н цагийн горимд системийн хэвийн, найдвартай, тасралтгүй,
аюулгүй үйл ажиллагааг хангаж, үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
9.3.
Харилцагч нь Аппликэйшнд нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалаа чандлан хадгалах бөгөөд нууцлалаа
алдсанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.
9.4. Харилцагч нь Аппликэйшн руу нэвтрэх нэр болон нууц үгийн нууцлалыг өөрийн эцэг эх, эхнэр/нөхөр, хүүхэд
болон бусад этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар задруулсны улмаас үүсэх үр дагаврыг ББСБ хариуцахгүй.
9.5. Харилцагчийн нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан хийгдэж буй аливаа зээл өгөх, авах хүсэлтийг тухайн
этгээд өөрөө гаргаж буйд тооцно.
9.6. Харилцагч нь Zeelmn аппликейшнд нэвтрэх нууц үг алдагдсан байж болзошгүй тохиолдолд яаралтай солих
үүрэгтэй.
9.7.
Харилцагч гүйлгээ хийхдээ дансны дугаар, гүйлгээний дүнгээ зөв оруулах бөгөөд буруу оруулсны улмаас талууд үүсэх
зардал, хохирлыг өөрөө хүлээнэ.
9.8.
Харилцагч нь дараах нөхцөл бий болсны улмаас талуудад үүссэн хохирол, зардлыг бүрэн хариуцна. Үүнд:
АРАВ. Харилцагчийн гомдол, хүсэлтийг шийдвэрлэх
10.1. ББСБ нь харилцагчаас ирсэн гомдлыг боломжит хугацаанд шийдвэрлэж, харилцагчийн
бүртгэлтэй утасны дугаараар холбогдон мэдэгдэнэ.
10.2. Харилцагчийн алдаатай зээлийн хүсэлт илгээсэн, зээлийн
нөхцөлийг андуурч сонгосон зэрэг харилцагчийн илтэд хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой үр дагаврыг
харилцагч дангаар хариуцна.
АРВАН НЭГ. Бусад нөхцөл
11.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл талуудын хооронд байгуулах Зээлийн гэрээний салшгүй
хэсэг байна.
11.2. Энэхүү гэрээний харилцаатай холбоотой асуудлаар талуудын хооронд маргаан үүсвэл талууд харилцан зөвшилцөж, эвийн журмаар шийдвэрлэхийг зорино. Хэрэв эвийн журмаар шийдвэрлэж чадахгүйд хүрсэн тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
11.3. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт терроризм, хорлон
сүйтгэх ажиллагаа, үймээн самуун, бослого, хувьсгал зэрэг нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал, байгалийн
гамшигт үзэгдэл, гэрээний харилцаатай холбоотой эрх бүхий байгууллагын хориг зэрэг урьдчилан таамаглах боломжгүй,
талуудын хяналтаас гадуур бий болсон бүхий л үйл явдлыг ойлгоно.
11.4. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс
шалтгаалан аль нэг тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь
талуудын эрх ашгийг хөндөхгүй бол тухайн хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэлх хугацаагаар үүргийн гүйцэтгэлийг
хойшлуулж болно.